Зам Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ), Автотээврийн Үндэсний Төв (АТҮТ) болон Метатек ХХК-тай хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих “Билет бичилтийн ТҮЦ” машин төсөл хэрэгжүүлж байна.

Ораклауд ХХК нь Метатек компанийн захиалгаар энэ төслийн системийн хэсэг дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Энэ хүрээнд системийн дэд бүтцийн үндсэн зураглал гаргаж, түүний дагуу үйлдлийн систем, аппликэйшн сервер болон сервисүүд, Оракл өгөгдлийн сан удирдах систем суулган бүх системийн нөөцлөх шийдлийг боловсруулж тохирууллаа. Ингэхдээ төслийн програм хөгжүүлэгч нарт зориулан  хөгжүүлэлт, тестийн орчинг тусгайлан бэлтгэж эцсийн бүтээгдэхүүн алдаагүй гарах боломжоор ханган ажиллаж байна.

Цаашид энэ төсөл өргөжиж дотоодын агаарын болон төмөр замын тээврийн билет, торгууль төлөх, АТҮТ-өөс олгодог зарим лавлагааг авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг дуулгая.

 

2017-08-02 07:15:53